Үнэндээ бол гар утасны вирус гэх ойлголт 2000 онд бий болсон гэж үзэж болох юм. Тэр үед Испанийн цахилгаан холбооны компанийн системд нь өөрчлөлт орж, хүмүүст муухай үгтэй мессэж илгээгджээ. Гэхдээ энэ нь үнэн хэрэгтээ вирус биш юм.
Харин гар утасны анхны вирус одооноос тийм ч хол биш, 2004 онд бий болжээ. “Кабир.А” нэртэй анхны энэ вирус нь Bluetooth буюу утасгүй холболтоор холбогдох боломжтой цөөн тооны утсанд халдварласан байна. Тэр үед 24 настай байсан Испанийн компьютерийн програмист ValleZ хэмээх залуу энэ вирусийг зохиожээ. Гэхдээ энэ вирус тийм ч хор нөлөөтэй байгаагүй, зүгээр л гар утасны вирус гэж байж болох юм шүү гэдгийг сануулсан гэлтэй. үүний үр дүнд вирусийн эсрэг судлаачид бий болж, энэхүү том асуудлын шийдлийг олох хөгжүүлэлтийн процесс эхэлсэн гэж болох юм. Харин анхны вирус илэрснээс хойш сар бүр шинэ шинэ вирусүүд илрэх болжээ. McAfee Avert лаборатори 450 гаруй төрлийн гар утасны вирусийг тогтоогоод байна. Гэхдээ энд спам захиануудыг оруулаагүй юм. Бид өмнөх дугаартаа интернэт луйвар болон спам захианы талаар нийтэлсэн. Тэгвэл имэйлээр дамжин тархдаг спам захианууд гар утсаар ч гэсэн “аялдаг” болжээ. Одоохондоо спам-мессэж нь гэм хор багатай, сурталчилгаа хэлбэрийн мессэжүүд байна. /Танд ч гэсэн янз бүрийн зар, мэдээлэл, сурталчилгааны мессэжүүд ирдэг биз ээ/
Гар утасны вирус одоогоор компьютерийн вирус шиг тийм ихээр түгэн тархаж, тийм их хохирлыг учруулахгүй байгаа ч гэсэн ирээдүйд яг л компьютерийн вирус шиг хор хөнөөлтэй болох нь дамжиггүй. Манайд гар утас хүн бүхний хэрэглээ болж, харилцаа холбооны маш чухал хэрэгсэл болоод байгаа учраас тэр хирээрээ өргөн хурдацтайгаар дэлгэрэх болно. Дээр нь хэлэхэд гар утас бүхэн компьютер интернэтэд холбогддог болж, өөр хоорондоо утасгүй холбоо буюу Bluetooth-ээр төвөггүйхэн холбогдох болсон болохоор компьютерийн вирусээс ч илүү “боловсронгуй” хурдан тархах магадлалтай юм. “Кабир” нэртэй дээрх вирус аажмаар тархсаар өнгөрсөн онд л гэхэд 10 гаруй оронд тархаж амжжээ.
ГАР УТАСНЫ ВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?
Гар утасны вирус бол үндсэндээ компьютерийн вирустэй ижил, төхөөрөмжөөр халдварладаг, өөрөө өөрийгөө хуулдаг файл юм. Гэхдээ компьютерийн вирус буюу өт нь имэйл, аттач файл /интернэтээр файл илгээх/, интернэтээс файл татахад уг файлд нууцаар “шингэж”, дамжин тархдаг бол, гар утасны вирус буюу өт нь интернэт рүү орж дуу, зураг, файл татах, MMS буюу зураг, видео гэх мэт явуулах мессэжээр тархдаг. Харин компьютерийн вирусээс ч илүү аюул байгаа нь утасгүй холболт болох Bluetooth–ээр дамжин тархдаг явдал юм. Хэрвээ Bluetooth холболтоо унтраах буюу салгахаа мартсан л бол хажууханд байгаа хүний Bluetooth-тэй гар утаснаас вирус шууд дамжин тархана.
Эхний хэдэн вирусүүд Symbian хэмээх үйлдлийн системтэй, өөрөөр хэлбэл Nokia S60 маркийн утаснуудад халдварлажээ. Гар утасны ертөнцөд үйлдлийн систем нь олон янз байгаа учраас вирус хурдацтай, өргөн хүрээтэй тархахад бас нэгэн саад болж чадаж байгаа юм. Өөрөөр хэлбэл гар утас олон янзын үйлдлийн системтэй, олон төрөл маркийнх байгаа нь вирус зохиож дэлгэрүүлэхэд саад учруулж байгаа гэхэд болно. Хэрвээ бүх гар утас Windows шиг дэлхий даяар тархсан ганцхан үйлдлийн системтэй байсан бол ч. Вирус буюу халдвар тээгч файл нь голдуу тоглоом, нэмэлт функц програм, тэгээд мэдээж хэрэг порнограф зэргээр зүсээ хувилгасан дүр төрхтэй байна. Харин халдвар тээгч текстэн мессэж нь заримдаа таны найзаасаа хүлээж авч байгаа мессэжний гарчигт сэмхэн орч, тэр мессэжийг нээнгүүт гар утас руу чинь дамжаад орчихдог.
ХЭРХЭН ТАРХДАГ ВЭ?
Гар утас зөвхөн дуудлага хүлээж авдаг бол ямар ч эрсдэлд орохгүй ээ. Гэтэл одоо утсыг зөвхөн ярихад ашиглана гэдэг хоцрогдсон ойлголт. Орчин үед гарч байгаа хамгийн энгийн гар утаснууд гэхэд л ярих, мессэж илгээх, хүлээн авахаас гадна, интернэтэд холбогдож, өөр хоорондоо утасгүй холболтоор чөлөөтэй холбогдон дуу, видео, зураг илгээдэг болсон. Bluetooth буюу утасгүй холболтоор холбогдоход гар утсанд вирус маш амархан дамжин орно. Ер нь гар утасны вирусүүд үндсэн 3 янзаар тархдаг.
Интернэтээс файл татах гар утсаар интернэтэд холбогдож файл татахын тулд утсаараа шууд интернэт рүү орж болно. Нөгөө талаар утсаа компьютертай холбож, файл татаж болно. Аль ч тохиолдол байсан вирус гар утас руу амархан нэвтэрч орж чадна. Яг л бидний мэддэг компьютерийн “уламжлалт” вирус шиг.
Bluetooth буюу утасгүй холболт гар утас хоорондоо Bluetooth холболтоор холбогдоход вирус шууд дамжин халдварлах боломжтой. Тэгэхээр гар утасны вирус ч бас агаарын замаар халдварлаж байгаа биз. MMS буюу мультимедиа мессэж Яг л имэйлээр дамждаг компьютерийн вирус шиг мессэжэнд ч гэсэн “нуугдсан” байдаг бөгөөд мессэжээр ирсэн зураг, дуу зэрэг файлыг нээн утсандаа суулгахад дамжин утсанд нэвтэрдэг. Улмаар утасны жагсаалтад нэвтэрч, тэнд хадгалагдсан бүх утасны дугаар руу өөрийгөө хуулан хувилж илгээдэг.
Вирус зохиогчид гар утасны вирусийг зохиохдоо компьютерийн вирустэй ижил гол 2 аргаар дамжин халдварладгаар зохиож байгаа. Энэ нь инсталл хийхэд буюу суулгахад, эсвэл файлыг нээхэд вирус дамждаг юм.
ГАР УТАСНЫ ВИРУС ЯМАР ХОР ХӨНӨӨЛТЭЙ ВЭ?
Анхны вирус болох Кабир нь гэм хоргүй байсан гэж дээр хэлсэн. Утсанд суумагцаа өөрөө өөрийгөө хуулан тархахыг оролдож байв. Харин түүнээс хойш гарсан бусад гар утасны вирусүүд их бага хэмжээгээр хор хөнөөл учруулж байна.
Вирус нэвтэрсэн бол контентууд устаж болно. Түүнчлэн календарь, төлөвлөгөө болон холбогдох мэдээллийг бүхэлд нь устгах магадлалтай. Устгадаггүй юмаа гэхэд системд нэвтрэн орсон л бол гацах, ажиллагаанд нь саад учруулж, хэвийн биш болгодог. Тэгвэл вирустэй болсон гар утсыг яаж мэдэх вэ. Өмнөх үеэсээ удаан ажиллагаатай болно, зай нь амархан дуусна, гар утасны төлбөр тооцоо алдаатай, магадгүй илүү их гарч болно. Одоогоор гар утасны вирусийн зарим нь компьютерийн вирус шиг хүчтэй хор нөлөөтэй биш, гэм хоргүй, тоглоом, шоглоом маягтай байдаг бол зарим нь системд нөлөөлж чаддаг. Түүнчлэн утасны жагсаалтад байгаа бүх утасны дугаар руу MMS мессэж илгээнэ. Мэдээж энэ мессэжэндээ өөрөө өөрийгөө хувилсан байгаа болохоор, мессэжээр дамжин таны гэр бүл, найз нөхөд, бизнесийн түншүүд гээд бүх таньдаг мэддэг хүмүүст тархана гэсэн үг юм. Ингэж явуулсан мессэжийн төлбөр бодитоор гарч, таны нэгжийг дуусгах магадлалтай. Хэрэглэгчийн дансан дахь нэгжийг устган хоослох чадалтай вирус ч олон байдаг, нөгөө талаараа иймэрхүү мессэжүүд илгээн хамаг нэгж дуусгаж байгаа вирус ч байгаа юм. Гар утасны хатуу дискэнд нь нөлөөлдөггүй учир системийг нь сэргээхэд болно.
Хэрвээ таны гар утас:
Гацаж, ажиллахгүй болох
Ойр ойрхон унтарч, асах
Гар утасны зарим үйлчилгээ хаагдах, мессэж ч илгээж болохгүй болох
Эсвэл гадагшаа тасралтгүй мессэж илгээгдэх
Гэв гэнэт зай амархан дуусах буюу зай суух
Текстэн мессэж өөрчлөгдөн очих /вирустсэн утаснаас явуулсан мессэж танигдахгүй болж хувирах магадлалтай/
Дансанд дахь нэгж тодорхой бусаар дуусах зэрэг шинжүүд илэрч байгаа бол вирустсэн байж болзошгүй юм.
ГАР УТАСНЫ АНХДАГЧ ВИРУСУУД
Cabir.A
Анх илэрсэн: 2004, 6 сард
Дайралт: Symbian 60 серийн утас
Юугаар дамждаг: Bluetooth
Хор хөнөөл: none
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.f-secure.com/v-descs/cabir.shtml
Skulls.A
Анх илэрсэн: 2004, 11-р сар
Дайралт: Symbian серийн утаснууд
Юугаар дамждаг: Интернэтээр
Хор хөнөөл: Дуудлага илгээх, хүлээн авах болон бүх функцүүдийг ажиллагаагүй болгоно.
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.f-secure.com/v-descs/skulls.shtml
Commwarrior.A
Анх илэрсэн: 2005, 1-р сар
Дайралт: Symbian 60 серийн утас
Юугаар дамждаг: Bluetooth ба MMS
Хор хөнөөл: Утасны жагсаалтанд байгаа бүх утасны дугаар руу MMS илгээнэ
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.f-secure.com/v-descs/commwarrior.shtml
Locknut.B
Анх илэрсэн: 2005, 3-р сар
Дайралт: Symbian 60 загварын утас
Юугаар дамждаг: Интернэтээр
Хор хөнөөл: Бүх утасны функцэд нэвтэрч, системд хор учруулна
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.f-secure.com/v-descs/locknut_b.shtml
Fontal.A
Анх илэрсэн: 2005, 4-р сар
Дайралт: Symbian 60 загварын утас
Юугаар дамждаг: Интернэтээр
Хор хөнөөл: Утасны эхлэх горимыг эвдэж, бүхэлд нь ажиллагаагүй болгоно
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://www.f-secure.com/v-descs/fontal_a.shtml
ВИРУСЭЭС ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ?
Одоо мэдээж бүх утас мессэж болон өөр мэдээлэл, өгөгдөл, дуу, зураг зэргийг өөр хоорондоо солилцдог болсон. Энэ нь давуу талтай ч, нөгөө талаараа вирус илүү амар хялбараар тархах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Гар утсаа вирусээс хамгаалах хамгийн шилдэг арга бол компьютерийн вирусээс хэрхэн хамгаалдагтай яг ижил. Өөрөөр хэлбэл, таньж мэдэхгүй, үл ойлгогдом мессэжийг бол хэзээ ч нээж үзэхгүй байх хэрэгтэй. Энэ мэтчилэн наад захын олон арга бий. Доор дурдсан хэдэн алхмуудыг мөрдвөл ямар ч байсан вируст өртөх магадлал багасна.
* Гар утсаа сард нэг удаа reset хийх хэрэгтэй. Энэ бол зүгээр л унтрааж асаах биш юм. Ихэнх гар утсанд reset буюу дахин эхлүүлэх гэсэАшиглаагүй үедээ Bluetooth-ээ заавал унтраа. Мэдээж унтраалттай бол хаанаас ч, ямар ч вирус болоод янз бүрийн файлууд “нисэж” ирэхгүй шүү дээ. /Олон хүнтэй газар, ялангуяа Теди төв дотор Bluetooth-ээ унтраахгүй бол хэн нэгний утаснаас таны утас руу гэв гэнэт л дуу, ая, зураг татагдаад ороод ирэх вий. Вирус ч бас адил.../
* Утсан дээрээ хамгаалалтын програм хангамж суулгах. Одоо олон компаниуд гар утсанд зориулсан хамгаалалтын програм хангамж зохиож байгаа ч манайд бараг нэвтрээгүй байгаа гэхэд болно. Зарим нь үнэгүй, зарим нь үнэтэй, зарим нь гар утасны оператор компаниудад зориулсан байгаа.
* Манай оператор компаниуд өөрсдөө гар утасны вирусээс хамгаалах програм хангамж суулгах үйлчилгээг үзүүлж, нэг нэгнээсээ илүү гарч болох юм. Өрсөлдөөний үр дүнд хэрэглэгчид л хожно.
* үл мэдэгдэх мессэжийг битгий нээ. Тодорхой биш мессэжийг нээж үзэхгүй байвал дээр. Болж өгвөл нээж үзэлгүй шууд устгах хэрэгн утгатай функц байдаг бөгөөд ингэснээрээ таны суулгасан бүх мэдээлэл, зураг, дуу устаж, гар утас тань жинхэнэ “оргиналь”-аараа үлддэг. Таалагддаг зураг, дуу, програм, контентууд устах нь жаахан харамсалтай л даа. Гар утасны вирус манайд анх гарч байхад буюу ойролцоогоор жил гаруйн өмнө хүмүүсийн утас олноороо вирустэж Теди төвийн 4 давхарт байрлах Гар утасны баталгаат засварын төвд очдог байжээ. Одоо бол харьцангуй гайгүй болсон байна. Компьютерийн вирустэй тэмцэж байгаа “арвин” туршлага байгаа болохоор гар утасны вирусийн эсрэг програм хангамж зохиоход тийм ч хэцүү биш байна гэж мэргэжилтнүүд дүгнээд байгаа. Ер нь дээрх аргуудаас хамгийн үр дүнтэй, найдвартай арга нь утсан дээрээ хамгаалалтын програм суулгах юм. Хэрвээ Bluetooth-ээр вирус дамжин ирсэн бол дахин програмчлуулах, вирусийн эсрэг програмаар устгуулах хэрэгтэй. Nokia-ийн баталгаат засварын төв Теди дээр байгаа болохоор зөвхөн ийм маркийн гар утас вирустсэн бол тэнд хандан вирусээ устгуулж болох юм.
Хэрвээ гар утас тань мемори карттай бол картанд нь вирусийн эсрэг програм суулгаж өгдөг, эсвэл bluetooth-тэй бол түүгээр нь дамжуулан програм суулгадаг юм. Гэхдээ одоогоор суулгасан програм нь Commwarrior.A болон Cabir.A вирусийг таньж илрүүлдэг гэсэн. Өөр бусад засварын төвүүд байгаа ч тэд ихэнхдээ вирусийг илрүүлж устгадаггүй, утасны системийг сэргээх, програмыг нь дахин суулгах гэх мэтээр засдаг байна.
Эх сурвалж www.amaraa.net